“Abema” онлайн телевиз Хацү башёг дамжуулна

Хуучирсан мэдээ: 2018.01.07-нд нийтлэгдсэн

“Abema” онлайн телевиз Хацү башёг дамжуулна

“Abema” онлайн телевиз Хацү башёг дамжуулна

Японы мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын тэмцээн буюу Хацү башё Токио хотод энэ сарын 14-ний өдөр эхэлнэ. Тэгвэл башёг “Abema” онлайн телевиз шууд дамжуулан үзүүлэхээр болжээ. Интернэтэд олон сая хэрэглэгчтэй тус телевиз оны өмнө “Асашёорюүг давбал 10 сая иен” нэвтрүүлгийг зохион байгуулсан билээ. 

Ирэх ням гаригаас эхлэн Токио хотод болох Хацү башёг сүмо сонирхогчид “Abema” онлайн телевизээр шууд үзэж болох нээ. 

‘Аbema’ телевиз нэгдүгээр сарын 14-28-ны хооронд өдөр бүрийн 15.00-17.00 цагийн хооронд Хацү башёг гаргахаар болсон байна. 

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж