Оюутнуудын хөнгөлөлттэй зорчих эрхийг хязгаарлажээ

Хуучирсан мэдээ: 2018.01.07-нд нийтлэгдсэн

Оюутнуудын хөнгөлөлттэй зорчих эрхийг хязгаарлажээ

Оюутнуудын хөнгөлөлттэй зорчих эрхийг хязгаарлажээ

Их, дээд сургууль, коллежид суралцдаг оюутнуудын өвлийн улирлын амралт эхэлсэн тул нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчдог смарт картны хэрэглээг хязгаарласан байна.  Хязгаарлалт нэгдүгээр сарын 1-ээс эхэлсэн бөгөөд ирэх хоёрдугаар сарын 1-нийг хүртэл үйлчлэх аж.

“Улаанбаатар смарт карт” ХХК дээрх шийдвэрээ нийслэлд харьяалагддаг бүх их, дээд сургууль, коллежид албан бичгээр хүргүүлжээ. Иймээс оюутнууд ирэх хоёрдугаар сарын 1-н хүртэл 500 төгрөгөөр зорчих юм байна. 

Гэхдээ ‘Улаанбаатар смарт карт’ компанийн хувьд оюутны амралт нь эхэлж байхад зарим сургуулийн оюутнуудын смарт картыг нь олгосон гэдэг хэл амыг араасаа дагуулж буй юм. 

 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж