Утааны эсрэг хэвтээ жагсаал зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2018.01.07-нд нийтлэгдсэн

Утааны эсрэг хэвтээ жагсаал зохион байгуулна

Утааны эсрэг хэвтээ жагсаал зохион байгуулна

“Утааны эсрэг аав ээжүүд” төрийн бус байгууллагаас энэ сарын 13-нд Сүхбаатарын талбайд 12.00 цагт хэвтээ жагсаал зохион байгуулахаар болжээ.

Засгийн газар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах далайцтай арга хэмжээ авахгүй байна гэж үзэн, хэвтээ жагсаал хийхээр шийдсэн байна.

Онцлоход, төр засгийн төвшинд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах арга замын тухай 2004 оноос ярьж эхэлсэн байдаг. Өнөөг хүртэлх хугацаанд нийт 200 гаруй тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний эсрэг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй байгаа билээ. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж