Хөвсгөл аймгийн улсын тусгай хамгаалалтын газраас/УТХГ/ нуурын мөсний зузааны хэмжилтийг хийжээ. Энэхүү хэмжилтээр Хөвсгөл нуур 10-35 см хөлдсөн байна. Тиймээс иргэдийг Хөвсгөл нуурын мөсөн дээр зорчихгүй байхыг хамгаалалтын газраас анхааруулж байна.
Хэдийгээр хоёр ес эхэлж, хүйтний эрч чангарсан ч зарим аймагт гол, мөрөн бүрэн хөлдөөгүй байгааг тусгай хамгаалалтын захиргаанаас иргэдэд сануулсаар буй.
Ч.БОЛОР