Сошиалаар сонин юутай вэ?

Хуучирсан мэдээ: 2018.01.07-нд нийтлэгдсэн

Сошиалаар сонин юутай вэ?

Сошиалаар сонин юутай вэ?

‘Ньюс’ агентлаг ‘Сошиалаар сонин юутай вэ’ булангаа хүргэж байна. Твиттэрт идэвхтэй байдаг жиргээчдийн онцлох мэдээллийг хүргэе.

Сошиалд өрнөсөн мэдээлэл дунд Канад загвар өмсөгч Монголд ирж ноолуурын сурталчилгаанд тоглосон фото анхаарал татаж байлаа. Загвар өмсөгч Саманта Жонс 1966 онд Хархоринд энэхүү зураг авалтыг хийж байжээ. Энэхүү мэдээллийг  Зураг түүх өгүүлнэ‏ хэрэглэгч мэдээлсэн нь олон хандалт авсан мэдээллийн тоонд зүй ёсоор багтлаа. Мөн утааны эсрэг авах арга хэмжээний мэдээллүүд ч анхаарал татсан мэдээллийн нэг хэвээр байна.

Иргэд олон улсын туршлагыг ч сошиалд идэвхтэй өрнүүлдэг бөгөөд жишээ татсан тайлбар мэдээллийг онцолж байна. Энэ мэтчилэн жиргээчдийн сонирхолтой мэдээллээс хүргэе. 

Зураг түүх өгүүлнэ@historicalpict1 

Лондон хотын Канад гаралтай загвар өмсөгч Саманта Жонс Британийн Ноолуурын Нийгэмлэгийн сурталчилгаанд. Хархорин хот. 1966 он.


Т.Бүдээхүү@Budeekhuu 

Хүүхдийн уушиг эмзэг байдаг учир утаа нь хатгаа авах нөхцөл болдог. Багадаа 2-3 удаа хатгаа авсан хүүхэд 50 нас хүрээд уушгины хавдраар өвчлөх эрсдэл бараг 100 хувь.Утаа удмын сан, хүний насжилтад ингэж нөлөөлж байна!!


БАТЫЙ‏ @batengineer 

Сэлбэ шиг урсацтай бсан нарийхаан голыг цүдийлгэж усаар дүүргээд ийм том гол болгон Канберра хот дундуураа урсгасан байх юм. Шинэ нийслэлийг Хар хоринд байгуулахаар болвол эхлээд Орхон голыг тэр хавьд нь өргөсгөн гүнзгийлж navigable болговол их зүгээр санагдлаа

 


Хүнээ биш Ядуурлаа Цаазал!‏ @AyushBate 8

Францын тосгон буюу манайхаар бол нэг бригад. Бүгдээрээ байшингаа ингэж барьж сурчихаад аймаг сум бригадын 90 нтр жилийн ойгоо тэмдэглэж байвал би баярлана бахархана


ЗУК‏ @zulaaer 

Ниссан дизель 60 ширхэг Хино 40 ширхэг тус тус Япон улсын тусламжаар 1996 онд Монгол улсад хүлээлгэн өгсөн байдаг. 2009 он хүртэл нийтийн тээврийн үйлчилгээнд явсан.Үнэхээр агуу автобус шүү.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж