Оны анхны дуурь “Севилийн үсчин”

Хуучирсан мэдээ: 2018.01.07-нд нийтлэгдсэн

Оны анхны дуурь “Севилийн үсчин”

Оны анхны дуурь “Севилийн үсчин”

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид төлөвлөгөөт хуваарийн дагуу бямба, ням гаригт үзэгч түмэндээ уран бүтээлээ хүргэдэг. Тус театрын энэ оны дуурийн тоглолтууд Ж.Россини “Севилийн үсчин” дууриар эхлэх гэж байна. Уг дуурь өнөөдөр 17.00 цагаас дуурийн театрын тайзнаа тоглогдох бөгөөд найруулагчаар Италийн найруулагч Стефано Монти ажиллажээ. Тэрбээр сарын Монголд ирж, шинэ тавилт хийгээд нутаг буцсан байна. Энэ удаа туслах найруулагчийн удирдлага дор нээлтээ хийх аж. 

“Севилийн үсчин” дуурийн гол дүр болох Розинагийн дүрд гавьяат жүжигчин Э.Уянга, залуу дуучин Б.Одонзаяа нар дуулах аж.

200 жил дэлхийн тайзнаа тоглогдсон энэхүү бүтээлийн үйл явдлыг орчин үе рүү татаж тавьж байгаагаараа онцлог аж. Дуурьт 16, 17-хон настай, жижигхэн биетэй, сэргэлэн цовоо хөнгөн шингэн бүсгүй анхны хайртайгаа учирдаг тухай өгүүлдэг. Ихэнх дуурийн гол дүрийн эмэгтэй болон эрэгтэй нь амиа алдсансаар төгсдөг. Тэгвэл ‘Севилийн үсчин’ дуурь өөрийн хайр дурлалынхаа төлөө тэмүүлсэн бүсгүй аз жаргалтайгаар төгсдөг билээ. 

Ж.Россини ‘Севилийн Үсчин’ дуурь

  • Найруулагч Стефано Монти
  • Удирдаач Ц.Гансүх /СТА/
  • Зураач: Г.Ганбаатар /УГЗ/
  • Хувцасны зураач: Г.Оюун /СТА/  

Тасалбарыг www.ticket.mn болон УДБЭТ-ын кассаар худалдаалж байна. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж