Персийн буланд орших Иран улсын баруун хэсэгт өчигдөр (2018.I.6) хүчтэй газар хөдөлжээ. 5.1 магнитудын газар хөдлөлтөд 21 хүн гэмтсэн байна. Гэмтсэн хүмүүсийн хоёр нь эмнэлэгт хэвтсэн бол бусад нь хөнгөн гэмтэл авчээ.
Өмнө нь өнгөрсөн арваннэгдүгээр сард тэр бүсэд 7.3 магнитуд газар хөдөлснөөс 600 гаруй хүн амь үрэгдсэн билээ. Улмаар хэдэн өдрийн турш газар хөдлөлтийн дараах чичирхийлэл үүсчээ.
Эх сурвалж: Reuters
Б.ТУЯА