Исламын шашинт рохинжа үндэстний салан тусгаарлах үзлийг нь буруутган буддын шашинт Мьянмарын засгийн газраас цэргийн ажиллагаа явуулсан юм. Улмаар олон мянган рохинжачууд Мьянмараас хөрш исламын шашинт орнууд руу дүрвэсэн билээ. Тэгвэл Аракан рохинжа хамгаалах арми гэгч Мьянмарын засгийн газар болон түүний дэмжлэгтэй террористуудын эсрэг тэмцэхээс өөр аргагүй боллоо хэмээн мэдэгджээ.
Мьянмарын засгийн газраас өнгөрсөн наймдугаар сард рохинжа үндэстний суурьшсан Рахине мужид терроризмын эсрэг ажиллагаа явуулсан юм. Үүнээс хойш нэг сарын дотор 650 мянга орчим Мьянмараас дүрвэжээ. НҮБ-аас Мьянмарын цэргийн ажиллагааг “үндэстэн цэвэрлэх ажиллагаа” хэмээн буруутгасан юм.
Эх сурвалж: Reuters
Б.ТУЯА