Хамгийн хурдан интернет хаана байдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Хамгийн хурдан интернет хаана байдаг вэ?

Дэлхийн хамгийн хурдан интернетэд холбогдохын тулд Япон явах хэрэггүй. Харин түүний оронд АНУ-ын Калифорни мужийн Беркелей хотруу очих хэрэгтэй гэнэ. “Akamai Technologies”компаниас дэлхийн аль бүс, хотын интернет холболт хамгийн хурдан байгааг тодруулсан, хамгийн сүүлийн үеийн тоо баримтууд бүхий тайлан гаргасан. Тайланд эхний гурван байрыг АНУ-ын гурван хот эзэлж байгаа бөгөөд харин түүний хойноос Өмнөд Солонгос, Япон орсон байна. Тэдгээр гурван хот нь Калифорнийн Беркелей хот 18.7 Мбпс дундаж хурдтайгаар нэгдүгээр байранд. Хоёрдугаар байранд Умард Каролинагийн Chapel Hill – дундаж хурд 17.5 Мбпс, гуравт Калифорнийн Станфорд – дундаж хурд 17 Мбпс хурдтай интернетэд холбогдож байна.

Зураг: Беркелейн Их Сургууль

Судалгаанаас үзэхэд их дээд сургуулиуд, судалгаа, технологийн байгууллагууд байрладаг газруудын интернетын хурд илүү өндөр байсан байна. Өөр судалгаанууд ч гэсэн энэ дүнг баталж байгаа бөгөөд АНУ интернетийн өргөн зурвасын хурдаараа дэлхийн нэгдүгээр байранд явж байна гэдгийг нотолж байна гэж “Verizon”компаний гүйцэтгэх захирал Ivan Seidenberg ярьж байна. Их дээд сургууль байрлаж байгаа хотуудыг жагсаалтаас гаргаад, бусад хотуудын хурдыг жагсаавал АНУ тийм ч дээгүүр байр эзлэхгүй байж магадгүй. Гэсэн ч бусад улс орнуудын хувьд ч гэсэн судалгааны байгууллагууд их дээд сургуулиуд байрладаг хотуудынх нь интернетын хурд илүү дээгүүр байна. Тухайлбал Норвегийн Шинжлэх ухаан, технологийн их сургууль байрладаг Trondgeim хот Норвегидоо дундаж хурд 10.6Мбпс гэсэн үзүүлэлтээр тэргүүлж байна. Харин Их Британий хувьд Оxford тэргүүлж байгаа бол Өмнөд Солонгост мөн хэд хэдэн коллеж, их сургууль байрладаг Masan хот интернетийн хурдаараа тэргүүлж байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж