Хойд Солонгос өвлийн Олимпт оролцож магадгүй

Хуучирсан мэдээ: 2018.01.07-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Хойд Солонгос өвлийн Олимпт оролцож магадгүй

Хойд Солонгос өвлийн Олимпт оролцож магадгүй

Хойд Солонгос улс ирэх хоёрдугаар сард болох өвлийн Олимпийн наадамд оролцож магадгүй гэдгийг албаны эх сурвалж мэдээлжээ. Олон улсын Олимпийн хороон дахь Хойд Солонгосын төлөөлөгч Чан Ун өчигдөр (2018.I.6) Бээжин хотын нисэх буудалд энэ талаар мэдэгдсэн байна. Тэрбээр энэ талаар хэлэлцэхээр Швейцарь улс руу явахаар төлөвлөж байгаа аж.  

Хойд Солонгос нь өнгөрсөн долоо хоногт өмнөд хөрш Сөүлийн талтай албан ёсны яриа хэлэлцээ хийхээр тохиролцсон юм. Хоёр жилийн дараа болж буй анхны албан ёсны уулзалт ирэх мягмар гаригт (2018.I.9) болох аж.

Түүнчлэн Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун шинэ жилийн мэндчилгээндээ Пёнчаны өвлийн Олимп амжилттай болохыг ерөөж, тамирчдаа илгээх талаар бодож үзэж байна хэмээн мэдэгдсэн байв. Мөн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Иний санаачилгаар хоёр талын спортын албаныхан уулзжээ.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж