Саудын Арабын 11 ханхүүг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.07-нд нийтлэгдсэн

Саудын Арабын 11 ханхүүг баривчилжээ

Саудын Арабын 11 ханхүүг баривчилжээ

Саудын Арабын 11 ханхүүг эр-Рияд хотноо хааны ордонд эсэргүүцлийн жагсаал хийснийх нь төлөө баривчилжээ. Тэд Засгийн газраас хааны угсааныхны ус, цахилгааны төлбөрийг төлөхөө зогсоохыг эсэргүүцэн жагссан байв. Мөн тэд өмнө нь баривчлагдаж цаазаар авхуулсан ах дүүсийнхээ үхлийн талаар засгийн газраас асуужээ. Өнгөрсөн онд авлигын хэрэгт Саудын Арабын олон ханхүү баривчлагдсан байв.

Саудын Арабын засгийн газраас газрын тосны орлогоос хараат байдлаа багасгахын тулд өргөн хүрээтэй эдийн засгийн шинэчлэлт явуулахыг оролдож байгаа юм. Үүний тулд шаардлагагүй зардлаа танахад засгийн газраас анхаарч эхэлжээ. Түүнчлэн Саудын Арабт бензиний үнийг хоёр дахин нэмэгдүүлж, бараа үйлчилгээнд таван хувийн татвар ноогдуулахаа мэдэгдсэн аж.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж