З.Баянсэлэнгийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.07-нд нийтлэгдсэн

З.Баянсэлэнгийн хэргийг прокурорт шилжүүлжээ

З.Баянсэлэнгийн хэргийг прокурорт шилжүүлжээ

УИХ-ын гишүүн асан, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаад түүнийг хэрэгт буруутган, яллах дүгнэлт үйлдээд прокурорт шилжүүлжээ.

Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн, ашиглалтад ороогүй байр худалдан авсан гэдэг үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Харин сайд асан З.Баянсэлэнгэ энэ тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Засгийн газар Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд “Бэрэн” группээс 223 айлын орон сууц худалдаж авсан. Түрээсийн орон сууц төслийн хүрээнд хот болон хөдөө орон нутагт 1500 орчим байр худалдан авч, иргэдэд түрээслүүлсний 223-ыг нь “Бэрэн” компанийн барьсан “Хангай” хотхоноос худалдаж авсан байдаг. Энэ байрууд одоо ашиглалтад ороод түрээслэгчид нь амьдарч байгаа. Маш үр өгөөжтэй ажил болсон гэж бид үздэг. Харин намайг буруутгаад байгаа шалтгаанаа З.Баянсэлэнгэ ашиглалтад ороогүй байр худалдаж аваад, дундаас нь мөнгө төгрөг идэж, улсад 900 сая төгрөгийн хохирол учруулсан гээд байгаа юм” гэжээ.

Мөн дээрх хэрэгт Шадар сайд асан Ц.Оюунбаатар нарыг шалгаж буй ажээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж