
С.Бат-Отгон энэ оны хоёрдугаар сард Шведэд очсон бөгөөд тус улсад цагаачлах виз хүсч, өргөдөл гаргаад хариуг нь хүлээж байхдаа хүн амины хэрэгт холбогджээ. Хохирогч залуу нь хөлбөмбөгийн багт хаалгачаар тоглодог хар арьст залуу байсан ба тэд хэрэг гардаг өдөр гудамжинд хамтдаа сагсан бөмбөг тоглож байжээ. Энэ үед хамт тоглож байсан араб залуучууд бөөнөөрөө дээрэлхэн зодож, яс үндсээр нь доромжилж, улмаар С.Бат-Отгоныг зодохоор дайрахад нь хоёр залууг нь хутгалсан байна. Хутгалуулсан залуус эмнэлэгт хүргэгдсэн боловч 18 настай Ребел Шариф гэгч шархаа даалгүй нас баржээ.
“Ice Top” хамтлагийн гишүүн асан С.Бат-Отгон буюу Бадгаад урьдчилсан байдлаар 13 жилийн ял төлөвлөжээ. Шведийн шүүх Бадгаагийн хэргийг аргагүй хамгаалалт хэмээн үзсэн ч хурц мэс хэрэглэсэн учраас 13 жилийн ял өгсөн байна. Гэхдээ ирэх ням гаригт болох шүүх хурлаар асуудлыг эцэслэн шийдвэрлэж, ялын хэмжээг тогтоох юм.