Улаанбаатарт 14-16 градус хүйтэн байна.

Хуучирсан мэдээ: 2018.01.07-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 14-16 градус хүйтэн байна.

Улаанбаатарт 14-16 градус хүйтэн байна.

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн 20.00 цаг хүртэлх мэдээллийг танилцуулъя.

Улаанбаатар хот:

Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи өдөртөө секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Баруун аймгуудын нутаг:

Үүлшинэ, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 30-35 градус, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор өдөртөө 22-27 градус, Алтайн уулархаг нутгаар өдөртөө 14-19 градус, бусад нутгаар өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутаг:

Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор өдөртөө 27-32 градус, Хөвсгөлийн уулс болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 19-24 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар өдөртөө 14-19 градус, бусад нутгаар өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутаг: 

Үүлшинэ, өдөртөө зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Хэрлэн голын сав газар болон Дарьгангын тал нутгаар өдөртөө 11-16 градус, бусад нутгаар өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутаг:  

Үүлшинэ. Зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө бүх нутгаар 8-13 градус хүйтэн байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж