Жүжигчин А.Өнөржаргал Жюү жицүгийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.01.06-нд нийтлэгдсэн

Жүжигчин А.Өнөржаргал Жюү жицүгийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Жүжигчин А.Өнөржаргал Жюү жицүгийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Монголын жюү жицүгийн холбооны өсвөр үе, насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд амжилттай үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнд 36 байгууллагын 350-иад тамирчин өрсөлдөж байгаа юм.

Тэмцээний эхний өдөр өсвөр үе, насанд хүрэгчид, мастерс ангиллын тэмцээн болж шилдгүүдээ тодруулсаар байна. Тус тэмцээний цагаан бүсний эрэгтэйчүүдийн мастерс хоёр ангилалын 69 кг-ын жинд өрсөлдсөн “Garuda” клубын тамирчин, ‘ТВ коктейль’ хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал буюу Өөскө мөнгөн медаль хүртлээ. Хамгийн бэртэл гэмтэлгүй бөхийн төрөл гэгддэг жюү жицү бөхөөр хичээллэх болсон жүжигчин А.Өнөржаргал өнгөрсөн жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм.

Монголын жюү жицүгийн холбооны өсвөр үе, насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр No Gi болон контак жюүжицүгийн анхдугаар тэмцээн болно. Амралтын өдрүүдэд үргэлжилж буй тус тэмцээн нь насанд хүрэгчдийн найм, мастерсийн дөрөв, No Gi төрлийн тав, өсвөр насны зургаа дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна. 

Арван жилийн ойтойгоо золгосон Монголын Жюү Жицүгийн холбоо энэ оны эхэнд хоёр том тэмцээн зохион байгуулж байгаагийн нэг нь өнөөдөр эхэлж буй улсын аварга шалгаруулах тэмцээн юм. Харин удаах тэмцээн нь нэгдүгээр сарын 27-28-нд Улаанбаатар хотод болох Арабын нэгдсэн Эмират улсын холбоотой хамтран зохион байгуулах Азийн нээлттэй тэмцээн /Asia continental pro jiu-jitsu championship-GI/ юм.

Б.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж