“Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” удирдах ажилтны сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2018.01.06-нд нийтлэгдсэн

“Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” удирдах ажилтны сургалт боллоо

“Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” удирдах ажилтны сургалт боллоо

Монголын үндэсний олимпийн хорооны ажлын төлөвлөгөөний дагуу Аймаг, дүүргийн Олимпийн зөвлөлүүдтэй хамтран Спортын удирдах ажилтны сургалт, семинарыг жил болгон 3-аас дээш удаа зохион байгуулж байгаа билээ.

Энэ оны сургалт “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны хүрээнд Өмнөговь аймгаас эхэллээ. Өчигдөр /2018.01.05/ эхэлсэн сургалт гурван өдөр үргэлжлэх ба 11 сургуулийн багш, удирдах ажилтнууд оролцож байна. 

Сургалтад Монголын үндэсний олимпийн хорооны үйл ажиллагаа, Спорт холбоод, Биеийн тамирын хичээлийн цөм хөтөлбөр, Олимпийн боловсрол, Олимпийн танхимуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох, Олимимпизм ба бие бялдрын хүмүүжил сэдэвт болзолт уралдааны тухай мэдээлэл, танилцуулга, хичээлүүд багтжээ.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж