Монголын цанын шигшээ багийн тамирчид БНСУ-ын Сөүл хотноо ‘Сөүл 2018’ олон улсын ойрын зайн цанын уралдаанд оролцож байна.
Тэмцээнд есөн орны эрэгтэй 48, эмэгтэй 24 тамирчин оролцсоноос ОУХМ Ч.Отгонцэцэг 2-р байр, А.Энхтуул 3-р байр, Б.Ачбадрах 5-р байр, С.Дүүрэнбаяр 6-р байр тус тус эзэллээ.
Монголын цаначид бүгд медалийн төлөө шигшээ уралдаанд уралдсан амжилт үзүүлжээ.
Б.ЭНХ