Увсын бяцхан цаначид уралдааны замд

Хуучирсан мэдээ: 2018.01.06-нд нийтлэгдсэн

Увсын бяцхан цаначид уралдааны замд

Увсын бяцхан цаначид уралдааны замд

Улаанбаатараас 1300 км, аймгийн төвөөсөө 160 км зайд орших Увсын Хяргас суманд жавартай хүйтэн өдрүүдийг үл ажран, өсвөрийн цаначид уралдааны замд гарлаа.

Увс аймгийн Хяргас сумын харьяат, Цанын спортын дэд мастер Г.Цэвээний нэрэмжит ‘Цана хүү’  өсвөр үеийн 2018 оны аймгийн аварга шалгаруулах цанын тэмцээн Хяргас суманд өчигдөр эхэлж, өнөөдөр дүнгээ нэгтгэж байна. 

Тэмцээнд оролцохоор Увс аймгийн Өндөрхангай, Баруунтуруун Малчин Зүүнговь Хяргас сумдын өсвөрийн 60 гаруй тамирчин иржээ.

Аймгийнхаа аваргад эхний байр эзэлсэн тамирчид ирэх хоёрдугаар сард Төв аймгийн Жаргалант суманд болох Цанын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө.

Хос алтан медаль хүртсэн Малчин сумын тамирчин Н.Гүндэгмаа

Дөрвөн насны ангилал, найман зайн уралдааны дүн

17-18 нас /Эрэгтэй, 10 км/

  • 1-р байр Ц.Батзаяа /Малчин сум/
  • 2-р байр А.Гантулга /Зүүнговь сум/
  • 3-р байр Г.Ганзориг /Зүүнговь сум/

17-18 нас /Охид, 7 км/

  • 1-р байр Б.Юмжаргал /Зүүнговь сум/
  • 2-р байр Б.Мөнхжаргал /Зүүнговь/
  • 3-р байр Б.Жаргалмаа /Өндөрхангай/

15-16 нас /Хөвгүүд/

  • 1-р байр Э.Буянхүү /Малчин сум/
  • 2-р байр Өсөхбаяр /Малчин сум/
  • 3-р байр Отгонбаяр /Малчин сум/

15-16 нас /Охид/

  • 1-р байр Болормаа /Зүүнговь сум/
  • 2-р байр Мөнхцэцэг /Зүүнговь сум/
  • 3-р Б.Болормаа /Хяргас сум/

13-14 нас /Хөвгүүд/

  • 1-р байр Б.Бат-Эрдэнэ /Зүүнговь сум/
  • 2-р байр Д.Батзаан /Зүүнговь сум/
  • 3-р байр А.Нямбаяр /Хяргас сум/

13-14 нас /Охид/

  • 1-р байр Х.Сумьяа /Малчин сум/
  • 2-р байр Б.Уянга /Хяргас сум/
  • 3-р байр Б.Дэлгэрмаа /Хяргас сум/

11-12 нас /Хөвгүүд/

  • 1-р байр А.Тэмүүлэн /Малчин сум/
  • 2-р байр Д.Энхбаяр /Хяргас сум/
  • 3-р байр О.Бямбабаатар /Өндөрхангай сум/

11-12 нас /Охид/

  • 1-р байр Э.Энхзул /Малчин сум/
  • 2-р байр Дуламсүрэн /Өндөрхангай сум/
  • 3-р байр Х.Энхчимэг /Хяргас сум/

Б.БАЯСАХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж