Орхон аймагт шүгэлтэй жагсаал боллоо

Хуучирсан мэдээ: 2018.01.06-нд нийтлэгдсэн

Орхон аймагт шүгэлтэй жагсаал боллоо

Орхон аймагт шүгэлтэй жагсаал боллоо

“Татвар нэмж, талхны мөнгөнөөс минь бүү дээрэмд”, “Ард түмэн туйлдаж гүйцлээ” гэсэн бичиг бүхий лоозон барьсан Орхон аймгийн иргэд өнөөдөр /2018.01.06/ татварын нэмэгдлийг эсэргүүцэн, жагслаа.

Жагсаалд оролцсон иргэд тэтгэврийн насыг шатлалтай нэмснийг болон хувь хүний орлогын албан татварын өөрчлөлтийг буруушааж, энэхүү шүгэлтэй жагсаалд нэгдсэн тухайгаа ярилаа. 

Мөн зарим төлөөлөл нь “Уул уурхайн салбарын ажилчид ямар хүнд нөхцөлд ажилладгийг хүмүүс маш сайн мэднэ. Гэтэл өнөөдөр энэ салбарынхан тэтгэвэрт гарч чадахгүй явсаар хамаг насаа барах, амьдралгүй хуулиудыг  баталж байна” гэж байр сууриа илэрхийлж байв.

Жагсаалын талаар “Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга П.Баттөрөөс тодруулахад “Орхон аймгийн Ардчилсан залуучуудын холбооноос эсэргүүцлийн жагсаалыг зохион байгууллаа. Жагсаал аймгийн төв талбайд болж, 300 гаруй иргэд тэтгэврийн насыг шатлалтайгаар нэмэх, хувь хүний орлогын албан татварын өөрчлөлтийг эсэргүүцэж, бусад уул уурхайн компаниудаас “Эрдэнэт” үйлдвэртэй адил рояалтын татвар авах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, жагслаа” гэв.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж