“Солиот эх" киног "Тэнгис", "Өргөө"-д үзэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2018.01.06-нд нийтлэгдсэн

“Солиот эх" киног "Тэнгис", "Өргөө"-д үзэх боломжтой

“Солиот эх" киног "Тэнгис", "Өргөө"-д үзэх боломжтой

Хошин урлагийн “Х-ТҮЦ” продакшны уран бүтээлчдийн дэлгэцийн ээлжит бүтээл болох “Солиот эх” уран сайхны кино өчигдөр /2017.01.05/ “Корпрейт Конвейншн центр”-ийн кино театрт албан ёсны нээлтээ хийлээ. 

Уг киноны зохиолыг Хятадын зохиолч Wang Heng Ji-ийн өгүүллэгээс сэдэвлэсэн бөгөөд найруулагчаар нь Гавьяат жүжигчин И.Одончимэг ажиллаж, өөрөө гол дүрийг бүтээсэн. Харин “Солиот эх” киноны продюсероор жүжигчин Н.Онон ажиллажээ. “Солиот эх” уран сайхны киноны гол дүрд Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав, И.Одончимэг, Т.Бархүү нар тоглосныг хүмүүс сайн мэднэ.

Өнгөрсөн оны төгсгөлд, арванхоёрдугаар сарын 29-нөөс кино театруудаар гарч эхэлсэн ч өчигдөр албан ёсны нээлтээ хийсэн тус продакшны ээлжит уран бүтээлийг сонирхох үзэгчид ч олон, тасалбар нь ч эрэлттэй байгаа аж.

Эхийн хайр, хүний амьдралын гашуун хувь тавиланг өгүүлэх “Солиот эх” кино Улаанбаатар хотын хувьд “Тэнгис”, “Өргөө 1, 2, 3” кино театруудад гарч байна. Мөн Орхон аймгийн үзэгчид орон нутагтаа шинэ бүтээлийг үзэх боломжтой байгаа аж.

 “Солиот эх” уран сайхны киноны зураг авалтыг өнгөрсөн зун Архангай аймагт хийжээ.

А.Сүрэн
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж