Жюү Жицү бөхийн УАШТ-ий шүүгчээр Дэвид Клэхэн ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2018.01.06-нд нийтлэгдсэн

Жюү Жицү бөхийн УАШТ-ий шүүгчээр Дэвид Клэхэн ажиллаж байна

Жюү Жицү бөхийн УАШТ-ий шүүгчээр Дэвид Клэхэн ажиллаж байна

Арван жилийн ойтойгоо золгосон Монголын Жюү Жицүгийн холбоо энэ оны эхэнд хоёр том тэмцээн зохион байгуулж байгаагийн нэг нь өнөөдөр эхэлж буй улсын аварга шалгаруулах тэмцээн бол нөгөө нь нэгдүгээр сарын 27-28-нд Улаанбаатар хотод болох  Арабын нэгдсэн Эмират улсын холбоотой хамтран зохион байгуулах Азийн нээлттэй тэмцээн /Asia continental pro jiu-jitsu championship-GI/ юм.

Монголын жюү жицү бөхийн холбооны өсвөр үе, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ.

Энэ удаагийн тэмцээн нь насанд хүрэгчдийн найм, мастерсийн дөрөв, No Gi төрлийн тав, өсвөр насны зургаа дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байгаагаараа онцлог.

Тэмцээн Спортын төв ордонд хоёр өдөр үргэлжилнэ.

Улсын аварга шалгаруулах тэмцээнд хот, хөдөөгийн 36 байгууллагын өсвөр үеийн 220, насанд хүрэгчид, мастерс ангилалд 100 гаруй тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлжээ.

Тэмцээний эхний өдөр өсвөр үе, насанд хүрэгчид, мастерс ангиллын тэмцээн болж, шилдгүүдээ тодруулна. Харин маргааш No Gi болон контак жюүжицүгийн анхдугаар тэмцээн болох юм.

Монгол улсын жюү жицүгийн аварга шалгаруулах тэмцээний ерөнхий шүүгчээр АНУ-ын иргэн, Олон улсын шүүгч, жюү жицүгийн хар бүст Дэвид Клэхэн ажиллаж байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж