Он гарснаас хойш хоёр дахь гурван ихэр мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2018.01.06-нд нийтлэгдсэн

Он гарснаас хойш хоёр дахь гурван ихэр мэндэллээ

Он гарснаас хойш хоёр дахь гурван ихэр мэндэллээ

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өчигдөр /2018.01.05/ гурван ихэр хүүхэд мэндэлжээ.

Ихрүүдийн нэг нь хүү, хоёр нь охин аж. Тэдний ээж н.Дэлгэрмаа 12:14 цагт амаржиж, 2 кг 550 грамм хүү, 12:15 минутад 2 кг 250 грамм охин, 12:16 минутад 2 кг 250 граммын жинтэй охин төрүүлсэн байна. Эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байгааг тус төвийн эмч мэргэжилтнүүд дуулгалаа.

Гурван хүүхдийн ээж Дэлгэрмаа 40 настайдаа, дөрөв дэх төрөлтөөрөө ийн гурван ихэр төрүүлжээ.

Сонирхуулахад, 2018 оны анхны гурван ихэр хүүхэд энэ сарын 02-нд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд мөн мэндэлжээ. Ихрүүдийн ээж н.Мөнхгэрэл өмнө нь гурван хүүхэдтэй байсан бөгөөд 34 насандаа гурван ихэр төрүүлснээр зургаан хүүхдийн ээж болсон сайхан үйл явдал тохиожээ. 

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж