"Баянзүрх" авто вокзалыг нүүлгэлээ

Хуучирсан мэдээ: 2018.01.06-нд нийтлэгдсэн

"Баянзүрх" авто вокзалыг нүүлгэлээ

"Баянзүрх" авто вокзалыг нүүлгэлээ

Улаанбаатар хотын зүүн зах дахь "Баянзүрх" авто вокзал ирэх даваа гаригаас буюу 2018 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн Чулуун-Овооны тойрогт байрших “Тэнгэр плаза” худалдааны төвийн хоёр давхарт шилжин, үйл ажиллагаагаа явуулахаар болжээ. 

"Баянзүрх зорчигч тээврийн төв өнөөдөр нүүж, энэ сарын 8-ны өдрөөс эхлэн “Тэнгэр плаза” худалдааны төвийн хоёр давхарт үйл ажиллагаа явуулна. Мэргэжлийн хяналтын газраас өмнөх байршлыг стандарт хангаагүй, хоёрхон бие засах газартай, сандал хүрэлцээгүй, зай талбай багатай, гадна талбайн хэсэг автомашины оношлогоо явуулж буй үйл ажиллагаанд нөлөөлдөг, зорчигчдоо зам дээр буулгадаг гэх мэт шаардлага хангахгүй нөхцөл байдалтай байна гэж үзсэн учраас байраа шилжүүлэх болсон’ гэж тус авто вокзалын тээвэр зохицуулагч Г.Гансүх ярилаа.

"Баянзүрх" авто вокзалаас Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь аймаг, Замын-Үүд сум, БНХАУ-ын Эрээн хотын чиглэлд улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг юм.

А.Сүрэн
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж