Нэгдүгээр сард таван барилдаантай

Хуучирсан мэдээ: 2018.01.06-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр сард таван барилдаантай

Нэгдүгээр сард таван барилдаантай

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард зохион байгуулах аймаг, цэргийн цолтнууд болон улсын цолтой бөхчүүдийн барилдааны хуваарьтай танилцана уу. Энэ сарын эхний барилдаан өнөөдөр болох ба энэ нь улсын начин Н.Мөнхжаргалын нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан байх юм.

БАРИЛДААНЫ ХУВААРЬ

  • 01-р сарын 06-ны 14 цагаас Улсын начин Н.Мөнхжаргалын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  • 01-р сарын 13-нд 14 цагаас Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
  • 01-р сарын 20-нд 12 цагаас Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • 01-р сарын 21-нд 14 цагаас "Талх-Чихэр" ХХК-ийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • 01-р сарын 28-нд 14 цагаас Улсын харцага цолны хүндэтгэлийн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж