Оюутны амралтын хугацааг өөрчлөх даалгавар өгөв

Хуучирсан мэдээ: 2018.01.05-нд нийтлэгдсэн

Оюутны амралтын хугацааг өөрчлөх даалгавар өгөв

Оюутны амралтын хугацааг өөрчлөх даалгавар өгөв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 80.4 хувь нь дэмжсэнээр баталлаа.

Тогтоолын хүрээнд Засгийн газарт тодорхой үүрэг даалгавар өгч байна. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулах хуулийн төслүүдээ шинэчилж, өргөн мэдүүлэх. Төрийн зарим байгууллагууд, төрийн өмчийн их, дээд сургуулийг хотоос шилжүүлэх, оюутны амралтын хугацааг өөрчлөх асуудлыг шийдвэрлэх. Нийслэлийн зарим чиг үүргийг аймгийн зэрэгтэй болгон, дагуул хотуудад шилжүүлэх асуудлыг судалж, хуулийн төслийг ирэх хоёрдугаар сарын 10-нд багтаан мэдүүлэхийг үүрэг болгожээ.

УИХ-ын дарга мөн Засгийн газарт хандан зөвлөмж өгөхдөө “Ерөнхийлөгчийн зүгээс агаарын бохирдолтой онц байдал зарлан, тэмцье гэх санал ирүүлсэн. Судалж үзэхэд онц байдал зарлах боломжгүй байна. Гэхдээ төрийн байгууллагууд агаарын бохирдолтой тэмцэх асуудлыг онц байдлын хэмжээнд анхаарлынхаа төвд байлгаж ажиллах ёстой. Төр засгийн байгууллага гэхгүй нийтээр тэмцэж байж эргэлт гаргана. Хариуцлагын тогтолцоог хууль эрх зүйн хүрээнд шийдэх ёстой байгаа” гэлээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж