Амралтын хөтөч: Хүүхдүүддээ жүжиг үзүүлээрэй

Хуучирсан мэдээ: 2018.01.05-нд нийтлэгдсэн

Амралтын хөтөч: Хүүхдүүддээ жүжиг үзүүлээрэй

Амралтын хөтөч: Хүүхдүүддээ жүжиг үзүүлээрэй

Амралтын өдрийг та яаж өнгөрүүлэх гэж байна. Өнөөдөр тоглогдох зарим үзвэрийн хуваарийг танд сонирхуулъя. 

"Олон хоолойн гайхамшиг" концерт

‘Олон хоолойн гайхамшиг’ хэмээх концертонд УДБЭТ-ын найрал дуучид, хормейстерүүдийн уран бүтээлийн дээжээс үзэгч олондоо толилуулах болно. Найрал дуу гэдэг олон хоолой нэгдэж, дуулалтын өвөрмөц гайхамшгийг харуулдаг гайхалтай урлаг юм. Европын улс орнуудад найрал дууг хүмүүсийн харилцааг өнгөлөгч, урлагийн олон тал, өнгийг харуулагч төрөл гэж үздэг учраас хүүхдүүдийг бага сургуулиас нь эхэлж найрал дууны урлагт сургахыг хичээдэг байна. Харин тэр олон хоолойн өнгө төрхийг нэгтгэж уран бүтээл болгогч шидтэн нь хормейстер байдаг.

  • Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Хэзээ: 2018.01.06, 17.00 цаг
  • Зохион байгуулагч: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Тоглолтын төрөл: Концерт
  • Үргэлжлэх хугацаа: 120 минут
  • Насны ангилал: 8+
  • Тасалбарын үнэ: 10-20 мянган төгрөг

"3 бяцхан тоорой" хүүхдийн жүжиг

Монголын хамгийн анхны бага театрын үзэгч хүүхдүүдийн оролцоот жүжиг. ‘Бүтээлч бамбуу’ байгууллагын доорх "Бамбуу" театрын хамгийн анхны уран бүтээл болох ‘3 бяцхан тоорой’ хүүхдийн жүжиг.

Английн ардын үлгэрээс сэдэвлэн Сергей Михалковын жүжгэн хэлбэрт оруулсан хувилбараар шинэлэг, орчин үеийн болгон тавигдаж байгаа ‘3 бяцхан тоорой’ нь ‘Олны хүч Оломгүй далай’, ‘Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал’, ‘Ахаа алд хүндэл, Дүүгээ дэлэм хүндэл’, ‘Эвт шаазгай буга барина’ гэсэн сургаал үгүүдээр дамжуулан жүжгийн хэлэх гэсэн санааг гаргасны дээр аймхай хулчгар бас залхуу хойргын эсрэг аливаад тууштай хөдөлмөрч хичээнгүй тусч байх, онгироо бардам байж болохгүй, олонтойгоо нийцтэй нөхөрсөг байх тухай өгүүлсэн сургамжит, хүмүүжлийн ач холбогдолтой жүжиг юм. Энэхүү бүтээл нь БСШУСайдын 228-р тогтоолоор Сургуулийн өмнөх насны боловсролын агуулгын стандартад заавал судлаж мэдсэн байх ёстой Хүүхдэд зориулсан уран сайхан, гоо зүйн мэдлэг олгоход баримтлах уран бүтээлийн жагсаалтанд орсон билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 99290725, 99666669 утаснаас лавлана уу.

  • Хаана: Чойжин Сүитс
  • Хэзээ: 2018.01.06, 13.00, 15.00 цагаас
  • Уран бүтээлч: Бүтээлч бамбуу ТББ
  •  Тоглолтын төрөл: Хүүхдийн жүжиг
  • Үргэлжлэх хугацаа: 90 минут
  • Насны ангилал: 0+
  •  Тасалбарын үнэ 10.000, 15.000

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж