2018 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 92,199 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Ногоон хөгжил үндэсний нэгдэл’ (JLT+14.98%) болон ‘Атар-Өргөө’/ATR+13.03%/ компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Мик холдинг’ (MIK-14.35%) болон Хөх ган (HGN-7.14%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 8,487 ширхэг үнэт цаас 823,991,590 төгрөгөөр арилжигдсан байна
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,164.89 нэгж болж 2.05 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,440,206,744,491 боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ