Гүрж улсын нийслэл Тбилис хотын шүүх өнөөдөр /2017.01.05/ Михаил Саакашвилиг Ерөнхийлөгч байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр буруутган, гурван жилийн хорих ял оноолоо. Тодруулбал, 2009 онд Михаил Саакашвили Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа Гүржийн нэгдсэн банкны ажилтан Сандро Гиргвлианиг хөнөөсөн цагдаагийн дөрвөн ажилтанд өршөөл үзүүлэн, сулласан билээ.
Энэ хэрэгт тухайн үед Гүржийн дотоод хэргийн сайд Вано Мерабишвили холбогдож байсан бөгөөд нийгмийн дунд ихээхэн цочроо өгсөн үйл явдлаар нэрлэгдэж байв.
Өмнө нь, Украины гадаад хэргийн яамныхан Михаил Саакашвилиг Гүрж улс руу шилжүүлэн өгөх тухай яриа хэлэлцээ хийхгүй гэж мэдэгдэж байсан. Өнөөдрийн байддаар, Саакашвили Украинд байрлаж байгаа бөгөөд 2013 онд Гүрж улсаас оргосон билээ.
А.АНИР