Өвөрмонголчуудын тухайд

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Өвөрмонголчуудын тухайд

Баруун үзэмчинд
бослого хөдөлгөөн гарсантай холбогдуулан Өвөр Монголын тухай монгол
бичгээр уншиж харснаа хэдэн үгээр товч хэлье.


Монгол Манжид
эзлэгдэхээс өмнө Дөчин түмэн Mонгол, дөрвөн түмэн Ойрад гэж явсан
бөгөөд Лигдэн хааны үед монголчууд нь зургаан түмэн болж задарсан ба
хоорондоо Зүүн, Баруун Монгол (Oйрадыг үүнд хамруулахгүй) хэмээн хоёр
хуваагдаж. Зүүн Монголд Халх, Урианхай, Цахар гурван түмэн, Баруун
Монголд Ордос, Еньшэйбү, Түмэд гурван түмэн багтаж байгаад Урианхай
түмнээс Xорчин аймаг Манжид урваж, Xарчин аймгаа дарж аваад Цахар
аймгийн эсрэг босч тэднийг Mанжтай хавсарсан дарснаар, Цахар ялагдаж
монголчууд эргэж буцалтгүй салж саринасан. Ингээд ээлж дарааллаар
монголчуудыг манж нар өөр хооронд нь дайтуулах аргаар 1636 онд бүрэн
эзэлж авахад Халх түмэнгээс бусад нь Манжийн эрхэнд орсон ба тэднийг 6
чуулганд хувааж, Гадаад Монголын төрийг засах яам байгуулан, түүнийгээ
Монгол журган хэмээн нэрлэх болжээ. Энэ 6 чуулганыг Шилийн голын,
Жирмийн, Зостын, Хөлөнбуйрын, Зуун-үдийн, Улаанцавын чуулган хэмээн
нэрлэж, эдгээр чуулган Иргэн улс хүртэл хэвээр оршин тогтнож байгаад
Дундад иргэн улсын үед 8 аймаг болон хуваагдсан нь Шилийн гол, Жирмэн,
Хөлөнбуйр, Зост, Улаанцав, Баяннуур (Урад), Ордос (Зуун-Үд), Aльшаа
аймаг бөгөөд саяхнаас 4 том аймгийн зохион байгуулалтыг эвдэж хот
болгосон бөгөөд Шилийн гол, Хөлөнбуйр, Баяннуур, Альшаа 4 аймгаараа
үлдэж, Ордос аймгийг Ордос хот, Улаанцав аймгийг Бугат хот (голдуу
Баотоу гэнэ), Зост аймгийг Улаан хот (голдуу Чэфэнг гэнэ), Жирмэн
аймгийг Түнляо хот гэж нэрлэж байна. Үндсэндээ Өвөр Монголын тэн талыг
хятадад уусган авч хятадаар ингэж нэрлэх болжээ. Монгол соёлоо сайтар
хадгалж үлдсэн Шилийн гол аймаг нь 10 хошуунаас бүрдэх ба түүнд зүүн
баруун сөнөд, зүүн баруун үзэмчин, 2 авга, 2 авга нар, 2 хуучид зэрэг
орж байна.


Энэхүү Баруун үзэмчин нь малчид ихтэй монголоороо
байгаа газрын нэг юм. Хэдэн жилийн өмнө үзэмчинд насаараа суусан Aян
хэмээх харчин залуу National Geographic сэтгүүлийн фото зургийн
уралдаанд шагналт байранд ороод АНУ-д үзэсгэлэнгээ гаргаж, Станфордын
их сургуульд лекц уншихад нь уулзаж ярилцаж байхад "-Үзэмчингүүд сайхан
монгол ахуйтай ч эрчүүд нь архиа ууж гуньж гутраад, хүүхнүүд нь
амьжиргаа хайж хужаа нартай суугаад хайлж дуусч байна аа ах минь.
Харуусаад харуусаад барахгүй уй гашуу биднийг нөмөрч байна даа. Ядарч
доройтно гэдэг ямар их гутамшиг вэ. Ар монголын ахан дүүс маань ойлгодог
болоосой" гэж халаглаж байсан юм.


Товчхондоо ийм байна. Өөрсдөө дэлгэрүүлээд хараарай.

http://shbaatar.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж