Элчин сайдын яамаараа дамжуулж шинэ паспортоо авна гэв

Хуучирсан мэдээ: 2018.01.05-нд нийтлэгдсэн

Элчин сайдын яамаараа дамжуулж шинэ паспортоо авна гэв

Элчин сайдын яамаараа дамжуулж шинэ паспортоо авна гэв

Хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд 2018 оны нэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаанд сунгалт хийхийг зогсоосныг Гадаад харилцааны яамнаас мэдэгдсэн. 

Уг мэдэгдэлтэй холбоотойгоор Гадаад харилцааны яамны Хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдийн гадаад паспортын хугацаа нь дуусаж байгаа бол тухайн оронд оршин суугаа Элчин сайдын яамаараа дамжуулан шинээр гадаад паспорт авах хүсэлтээ өгнө. Иргэдийн хүсэлтийн дагуу материалыг нь хүлээн авч, гадаад паспортыг нь гаргаж, тухайн улсад суугаа Элчин сайдын яам руу буцаан явуулна” гэв. 

Мөн улсын хилээр нэвтрэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах зорилгоор сунгалттай гадаад паспорттай иргэдийг хилээр гаргахгүй гэдгийг албаныхан санууллаа.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж