1512 айлыг түрээсийн орон сууцанд хамруулжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.05-нд нийтлэгдсэн

1512 айлыг түрээсийн орон сууцанд хамруулжээ

1512 айлыг түрээсийн орон сууцанд хамруулжээ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах үйл явцын талаар мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд инженерийн дэд бүтэцтэй болгож, гэр хороололд амины орон сууц барих, түрээсийн байр барих, халаалтын зуухыг буулгаж, төвлөрсөн дулаанд холбох зэрэг ажил хийгдэж буй юм байна. Тухайлбал, 24 байршилд 75 хэсэгчилсэн талбайд 1272 нэгж талбайг чөлөөлж 4000 гаруй иргэнийг түрээсийн орон сууцаар хангажээ.  Мөн 9654 айлын барилга угсралтын ажил эхлүүлснээс 5002 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байгаа аж. Орон сууцны дундаж үнэ 1.8 сая төгрөг байна.

Гэхдээ зарим нэг эрсдэл гарчээ. Барилгын компани нь бизнес төлөвлөгөө, эрсдэл зэргээ зөв тооцоогүйгээс газраа чөлөөлсөн иргэнд түрээсийн мөнгө өгөхгүй байх, барилгаа барьж чадахгүй болох зэрэг асуудал гарсан аж. Нийслэлийн зүгээс энэ асуудалд анхаарал хандуулан ажилласнаар 180 өрхийг түр суурьшуулах байраар хангажээ. Засгийн газар БНХАУ-аас авсан 350 сая юанын буцалтгүй тусламжаар Ногоон нуур орчимд түр орон сууц санаачилж, барьж байгаа. Өнгөрсөн хугацаанд жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлд 80 мянган айл өрх хамрагджээ.

Эх үүсвэрийг нь хүртээмжтэй болгох зорилгоор энэ онд Засгийн газар 120 тэрбумыг, Монголбанк 180 тэрбумыг ипотекийн зээлд зарцуулахаар төлөвлөж байна.  

Зээлийн дарамтыг бууруулах зорилгоор Засгийн газрын холбогдох яамд, агентлагийн удирдлагуудаас  бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байгаа аж. 

Г.ДАРЬ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж