Б.Оюунсүрэнгийн эмчилгээний хандив үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2018.01.05-нд нийтлэгдсэн

Б.Оюунсүрэнгийн эмчилгээний хандив үргэлжилж байна

Б.Оюунсүрэнгийн эмчилгээний хандив үргэлжилж байна

Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Б.Оюунсүрэн мөрөндөө хүнд бэртэл авч, БНСУ-д яаралтай хагалгаанд орохоор болсон. Түүний мөрний эмчилгээнд зориулж 65 сая төгрөг хэрэгтэй болсон бөгөөд “Нэг сэтгэл” аяныг өрнүүлж эхэлсэн. 

Чөлөөт бөхийн спортоор амжилт гаргаж, тив дэлхийн аваргуудыг бэлтгэн яваа дасгалжуулагч Б.Оюунсүрэнд эмчилгээ яаралтай хийх болсон тул хандивын аяныг үргэлжлүүлж байна.

Энэхүү аян эхэлснээс хойш түүнтэй хамт мөр зэрэгцэн явсан тамирчид, дасгалжуулагчид, найз нөхөд, хамт олонд аянд нэгдсээр байгаа. Хамгийн сүүлд МЧБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, Удирдах зөвлөлийн гишүүн П.Гансүх нар тус бүр тав, МЧБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, гавьяат тамирчин Б.Болд гурав, Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны хүндэт шүүгч, гавьяат эдийн засагч Н.Дүгэрсүрэн нэг сая төгрөгийг эмчилгээнд нь хандивласан. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газраас замын зардлыг даахаар болсон билээ.

Түүнчлэн ОХУ-ын Чебоксар хотод болсон Дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн тамирчид шагналын 10 мянган ам.долларыг хандивласан. Энэ мэтчилэн чөлөөтийн баг тамирчид болон спортын зүтгэлтнүүд аянд нэгдсээр байна.

“Стамбул 2010” ДАШТ-ий мөнгөн медальт, оюуны ДАШТ-ий хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, “Mongolia Open” олон улсын тэмцээний хошой мөнгөн медальт Б.Оюунсүрэн 23 насандаа зодог тайлсан юм. Тэрбээр мөрөндөө хүнд бэртэл авч тамирчны замналаа өндөрлүүлсэн ч дасгалжуулагчийн албанд шилжсэн.

Б.Оюунсүрэнд туслах хандивын данс ХААН банк 5027-815270, Төрийн банк 10880-1412849 /Б.Оюунсүрэн/
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж