"Киви"-гийн Укагийн нөхөртэй танилц

Хуучирсан мэдээ: 2018.01.05-нд нийтлэгдсэн

"Киви"-гийн Укагийн нөхөртэй танилц

"Киви"-гийн Укагийн нөхөртэй танилц

‘Киви’ хамтлагийн дуучин  Ука буюу Д.Уламбаяр өдгөө хоёр хүүхдийн  ээж болсон. Харин түүний хань, хоёр хүүхдийн эцэг нь хэн бэ гэдэг үзэгч, фенүүдийнх нь анхаарлыг одоо ч татсаар байгаа. Олны нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй хосууд 2017 оны арванхоёрдугаар сарын 31-нд зохиогдсон  хошин урлагийн  “UB comedy” клубийн тусгай дугаарт  уригдан хамт ирсэн юм.Түүний нөхрийг Г.Эрдэнэчулуун гэдэг бөгөөд уул уурхай, банк санхүүгийн салбарт бизнес эрхэлдэг аж. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Нөхөр бид хоёрын амьдралд хандах хандлага төстэй болохоор ажил, амьдрал дээр үл ойлголцох зүйл гардаггүй. Би нөхрөөсөө эрч хүч авдаг. Ажил хэрэгч, ганцхан надад биш, бүх хүнд нээлттэй тусч хүн л дээ” хэмээн ханиа магтаж байжээ. Сонирхуулахад түүний нөхөр нь, Укагийн сайн найз загвар зохион бүтээгч Катя Зол буюу Г.Золцэцэгийн хамаатны залуу гэнэ.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж