Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!

Хуучирсан мэдээ: 2018.01.05-нд нийтлэгдсэн

Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!

Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!

Юм бүхэн өөр өөрийн онцлогтой. Онцгой, өөр байхын үндэс нь газарзүйн байрлал. Жишээлбэл, монголчуудад шарын, монголоос бусад Азийнханд хийн, Европынхонд бадганы шинж голлодог гэнэ. Энэ гурав нь хүний биеийн онцлогийг  тодорхойлж, орчин нөхцөл, хоол унд, цаг улирлаас хамааран ихсэж багасдаг. Ийм болоод л хятадууд бөгс, монголчууд хөл, оросууд толгойгоо дулаалдаг. Үүгээр тогтохгүй юу идэж болох, болохгүйг байгаа газар нь өөрөө заагаад өгдөг гэнэ, бас. Үүнийг баталж хоолыг хор биш, эм болгож иддэг япончууд “Газар нутаг дээрээ байгаа хоол ундаа идээд байхад л болно.” гэж ярилцдаг гэнэ…

Ил харагдаж, илт мэдрэгдэх энгийн жишээг арай хүндрүүлж, бодитой харагдаж, өнгө зүс, хэлбэр хэмжээ нь тодордоггүй, харагдаж баригддаггүй, зүгээр л  сонсогддог хэл, сэтгэхүйн захын жишээгээр хэлэх гээд үзье.

…Бид хятад шиг 1.3 тэр бумуулаа, орос шиг 143 саяулаа, ядахад л гучин саяулаа ч биш, гуравхан саяулаа. Тийм учраас л юм юмны дөртэй байж, хамжиж дэмжиж байгаад тал талаас нь хийхээс өөр аргагүй. Үүнийг буруутган “Монгол хүнд чаддаг ч юм байхгүй, чаддаггүй ч юм байхгүй. Нэг юм дагналгүй, юм юм оромддог.” гэж загнадаг хүмүүсээс өөрснийгөө өмгөөлмөөр болоод байдаг юм.  Харин бие биетэйгээ харилцаж, санаа оноогоо ойлголцдог эх хэлээрээ оромдож ярьж болохгүй. Эзэн шиг нь эзэн байх ёстой зүйл бол энэ. Яагаад гэвэл бид энэ тэрийг дагаж эрлийз хэлээр яриад байвал монголоор ярилцагч зургаан сая монголчууд хурлийз хэлээр ярих болчхоод байна. Тэд Монгол үндэстний голомтыг сахисан манийгаа л харж, дуурайж байгаа шүү дээ…

Монгол хүн монголоороо байгаа цагт Монгол улс оршино ч, хөгжинө ч. Тэгэхээр Монгол төрийн бодлого, тулгуур үзэл нь монгол хүнийг монголоор нь байлгахад л байх болов уу. Бодлогоо зөв тодорхойлж, ард олноороо таалуулж чадвал төр түмнээрээ нэг бодолтой болж, төрийн бодлого аяндаа төлөвших бус уу. Энэ бодлогын эхэнд үндэстнийг нэгтгэх хэл соёл эрэмбэлэгдэх нь маргаангүй.

 “Егөөтэй 99 тайлбар” номын “Бид бусдаас өөр шүү, хамаагүй дуурайж болохгүй ээ!” өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж