“Аяут” өрхийн эмнэлгийн нээлтийн ажиллагаа болно

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

“Аяут” өрхийн эмнэлгийн нээлтийн ажиллагаа болно

Энхийг дэмжих ажиллагааны “Khaan Quest”  олон улсын зэвсэгт хүчний хамтарсан бэлтгэл сургуулилт өнгөрсөн сарын 31-нээс эхэлсэн билээ. Энэ удаагийн сургуулилтын хүмүүнлэгийн ажиллагааны хүрээнд өнөөдөр нийслэлийн Хан-Уул дүүрэгт шинээр барьж ашиглалтад оруулж байгаа “Аяут” өрхийн эмнэлгийн өргөтгөлийн барилгыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болно. Тус арга хэмжээнд Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлага, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд оролцох юм. "Khaan Quest 2011" олон улсын сургуульд Монгол, АНУ, Австрали, БНСУ, Камбож, Канад, ХБНГУ, БНЭУ, Индонез, Япон, Сингапур зэрэг улсууд оролцогчоор, ОХУ, БНХАУ, БНФУ, ИБУИНВУ, БНСВУ зэрэг улсууд ажиглагчаар, нийт 16 орны 1100 орчим цэрэг дайчид оролцож байгаа аж.

Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж