Реппер Gee намтараа бичиж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2018.01.05-нд нийтлэгдсэн

Реппер Gee намтараа бичиж эхэлжээ

Реппер Gee намтараа бичиж эхэлжээ

                               

Реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ 2017 оны шилдэг татвар төлөгчөөр шалгарсан билээ. Түүний өвөө сэтгүүлч хүн байсан гэнэ. Тиймээс өвөөгийнхөө мэргэжлийг өвлөхөөр радио, телевизийн дээд сургуулийн сэтгүүлзүйн ангийг төгссөн гэдэг. Тэрбээр 2017 оны сүүлчээр ном бичиж эхэлсэн бөгөөд түүний бичсэн ном энэ оны эхний хагаст худалдаанд гарах юм байна. “Энэ талаар “Номоо бичихдээ намтар бичилгүй өөрийн харах өнцөг, үзэл бодол талаасаа бичье гэж төлөвлөж байсан. Гэхдээ харах өнцөг, үзэл бодлоо бичихийн тулд намтар бичих шаардлагатай болдог юм байна. Одоогоор намтраа дөнгөж бичиж эхлээд  явж байгаа. Гэхдээ ном бичих гэдэг санасны зоргоор  дуусгачихдаг амар зүйл биш байна. Хүмүүс өөр хүнд ярьж өгөөд хүнээр номоо бичүүлчихдэг. Миний хувьд өөрөө бичвэл илүү үнэ цэнтэй болов уу гэж бодсон’ талаараа ярьжээ

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж