Чуулганы хуралдааныг завсарлуулав

Хуучирсан мэдээ: 2018.01.05-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдааныг завсарлуулав

Чуулганы хуралдааныг завсарлуулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, гишүүдийн 68.6 хувь нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Төслийг хэлэлцэх үед гишүүд агаарын бохирдлоос үүдэж хүн амын дунд уушиг, элэгний хорт хавдар өндөр хувийг эзлэх болсон тухай хөндөв.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн тайлбараар бол  агаарын бохирдолтой тэмцэх ажил зөвхөн УИХ, Засгийн газрын ажил байх ёсгүй. Монгол Улс нэг баг болж ажиллах, тэр дундаа хэвлэл мэдээллийн хэрэгслийг татан оруулах давалгаа болгож байж үр дүнд хүрнэ. УИХ төсөв батлаад Засгийн газар үнэгүй зуух тараагаад үр дүнд хүрээгүйг өнгөрсөн жилүүдэд авсан арга хэмжээ харуулна. Төлөвлөгөөтэй ажиллах ёстой.

Нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй байх асуудал хөндөгддөг. Гэвч нүүрсийг нь орлуулах түлшийг шийдээгүй байж, нүүрсийг хориглох боломжгүй. Иргэдийн оролцоог хангасан төлөвлөгөө гаргаж байж үр дүнд хүрнэ гэдгийг санууллаа. .

Харин УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Өмнө нь М.Энхболд дарга хот рүү шилжин ирэх иргэдээс 40 мянган төгрөгийн татвар авдаг авдаг болъё гэх санаачилга гаргаад Үндсэн хуулийн цэц дээр унасан. Хэрэв энэ асуудлыг шийдсэн байсан бол өнөөдөр агаарын бохирдол энэ хэмжээнд хүрэхгүй байсан болов уу. Москвад амьдрахын төлөө иргэд нь хотын такс төлдөг гэдгийг санууллаа.

Чуулганы үдээс хойших хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж