Иргэдийн байнгын хүсэлтийн дагуу “Өргөө-1” кино театрын автобусны буудал дээр зөвшөөрөлгүй байршуулсан 14 ширхэг түргэн үйлчилгээний цэгийг албадан нүүлгэж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гудамж талбайн тохижилтыг сайжруулах зорилгоор явган хүний зорчих зам болон нийтийн эзэмшлийн гудамж зам талбайг чөлөөллөө.
Эх сурвалж: БГД