Татварын нэмэгдлийг буцаалтаар олгохоор судалж байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2018.01.05-нд нийтлэгдсэн

Татварын нэмэгдлийг буцаалтаар олгохоор судалж байгаа гэв

Татварын нэмэгдлийг  буцаалтаар олгохоор судалж байгаа гэв

Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд долоон төрлийн татвар нэмсэн. Үүний нэг болох Хүн амын орлогын албан татварыг шатлалтайгаар нэмэхээр болсон билээ. Тодруулбал, сарын 1,5 сая дээш орлоготой иргэдийн татварыг шатлалтайгаар 15-25 хувиар нэмж,  нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Олон нийтийн зүгээс энэ татварын нэмэгдлийг эргэн харах санал, шүүмжлэл багагүй гаргаж байгаа учраас шинэ засаг ОУВС-тай ярилцлахаар болсон байна. ОУВС-гийн төлөөлөгчид нэгдүгээр сарын 25-нд Монголд ирэх үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар татварыг нэмэгдлийн асуудлыг ярилцахаар төлөвлөсөн талаараа онцоллоо.

Сангийн яамны зүгээс 2018 онд 1,5 сая дээг төгрөгийн цалинтай иргэдийн татварын нэмэгдлийг ирэх 2019 онд гэр бүлийн байдал болон бусад асуудлыг харьцуулж, буцаан олгох саналыг ОУВС-ийн удидлагад тавиахаар бэлтгэж байгаа гэлээ. Өөрөөр хэлбэл, 2018 онд нэмэгдсэн татварын хэмжээг 2019 онд татварын буцаалт хэлбэрээр олгох боломжийг судалж, ОУВС-н саналаа хүргүүлэхээр болжээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж