Дотоод дахь террорист бүлэглэлүүдийн эсрэг дорвитой арга хэмжээ авч, ажиллаж чадаагүй гэх үндэслэлээр АНУ-ын засгийн газар Пакистанд үзүүлэх аюлгүй байдлын тусламжаа нэлээд хэмжээгээр танах шийдвэр гаргажээ.
Исламабад Хаккани сүлжээ болон Афганы талибанчуудын эсрэг арга хэмжээ авах хүртэл энэ шийдвэр хүчинтэй хэвээр байна гэж АНУ-ын төрийн департамент мэдэгдсэн байна. Хэвлэлийн төлөөлөгч Хитер Науэрт чухам танаж буй тусламжийн мөнгөн дүнгийн талаар мэдээлэл өгсөнгүй.
Тусламжийн хэмжээг танаснаас гадна өчигдрөөс /2017.01.04/ АНУ-ын төрийн департамент Пакистаныг “шашны эрх чөлөөг ноцтой зөрчигч” орнуудын жагсаалтад оруулсан байна.
С.ЦЭЛМЭГ