Ирэх долоо хоногт хоёр Солонгосын төлөөлөгчид дээд хэмжээнд хэлэлцээ хийхээр тохиролцоонд хүрсэн. Энэ мэдээлэлтэй давхцаад Японы Засгийн газраас хариу мэдэгдэл хийв.
Япон Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга ‘Бид Хойд Солонгосын асуудлаар АНУ болон Өмнөд Солонгостой нягт хамтран ажиллаж, мэдээ мэдээллээ солилцож байна. Хойд Солонгос өнөөгийн байр сууриасаа татгалзтал цаашид ОХУ, БНХАУ зэрэг бусад улстай хамтран ажиллаж, Хойд Солонгост үзүүлэх дарамтаа нэмэгдүүлнэ. Өвлийн олимпийн наадмын үеэр АНУ, Өмнөд Солонгос хоёр тэнгисийн цэргийн сургуулилтаа түр завсарлуулах тохиролцоонд хүрсэн. Гэхдээ энэ нь Хойд Солонгост үзүүлж буй дарамт буурч байгаа хэрэг биш’ гэв
Сануулахад, пүрэв гаригт /2017.01.04/ Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар утсаа ярьж, улмаар олимпийн наадмын үеэр Хойд Солонгос ямар нэгэн өдөөн хатгалга хийхээс урьдчилан сэргийлж, тэнгисийн цэргийн сургуулилтаа түр завсарлуулах шийдвэрт хүрсэн.
Өвлийн XXIII дахь удаагийн олимп БНСУ-ын Пёнчан хотноо ирэх хоёрдугаар сарын 9-25-нд, харин паралимпийн наадам ирэх гуравдугаар сарын 9-19-нд болно.
А.АНИР