Олимпийн медалийн загварыг шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2018.01.05-нд нийтлэгдсэн

Олимпийн медалийн загварыг шалгаруулна

Олимпийн медалийн загварыг шалгаруулна

Энэ онд болох спортын томоохон тэмцээн уралдааны нэг бол залуучуудын III олимп юм. Спортын залуу халааг бэлтгэх зорилготойгоор зохион байгуулагдаж буй энэхүү олимп ирэх аравдугаар сард Аргентины Буэнес-Айрес хотод болно. Тэгвэл тус олимпийг зохион байгуулах хорооноос медалийн загвар гаргах уралдааныг нээлттэйгээр зарласан байна. Энэхүү уралдаанд оролцох хүсэлтэй иргэдийн бүтээлийг энэ сарын 12-ны өдрийг хүртэл авах бөгөөд мэдээллийг https://www.buenosaires2018.com сайтаас авах боломжтой. 

Залуучуудын олимп 2010 онд анх Сингапурт болж байсан бол хоёр дахь нь БНХАУ-ын Наньжин хотноо болсон. Манай улсаас өмнөх наадмуудад амжилттай оролцож, хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртсэн. Анхдугаар наадмаас хоёр аваргатай ирж байсан бол удаах наадмаас хоёр мөнгөн медальтан төрсөн. Тус наадамд амжилттай оролцож, шагналт IV байр эзэлж байсан хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг өнгөрсөн онд насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс огцом өргөлтөөр хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт үзүүлээд байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж