Хүүхдийн мөнгийг 60 хувьд хэрхэн олгох нь тодорхойгүй хэвээр

Хуучирсан мэдээ: 2018.01.05-нд нийтлэгдсэн

Хүүхдийн мөнгийг 60 хувьд хэрхэн олгох нь тодорхойгүй хэвээр

Хүүхдийн мөнгийг 60 хувьд хэрхэн олгох нь тодорхойгүй хэвээр

Энэ жил хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгохоор тооцож, 164 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан. Ингэснээр 648 мянган хүүхэд төрөөс тэтгэмж авахаар болж буй юм. Гэхдээ хүүхдийн мөнгө авах 60 хувийг хэрхэн, яаж тогтоосон нь тодорхойгүй байгаа аж.

Энэ талаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Мандухайгаас тодрууллаа. Тэрбээр “Хүүхдийн мөнгийг хуучин журмын дагуу өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй, арилжааны банкинд хүсэлт гаргасан бүх хүүхдэд олгож байгаа. Өнөөдрийн хувьд Монгол Улсын 1.4 сая хүүхдийн 60 хувьд олгоно гэсэн тушаал, шийдвээр ирээгүй байна. Хүүхдийн мөнгийг өнгөрсөн онд хийгдсэн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдсан өрхөд олгож байгаа. Уг судалгаанд иргэд сайн дураараа хамрагддаг. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 574 мянган өрх буюу 2.2 сая иргэн судалгаанд хамрагдаад байна” гэсэн юм. Түүний хэлснээс үзвэл хүүхдийн мөнгө олгох 60 хувиа хэрхэн сонгох дүрэм журам одоог болтол гараагүй байгаа аж.

Эх сурвалж: "засгийн газрын мэдээ" СОНИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж