Марк Цукерберг 2018 оны төлөвлөгөөгөө танилцуулав

Хуучирсан мэдээ: 2018.01.05-нд нийтлэгдсэн

Марк Цукерберг 2018 оны төлөвлөгөөгөө танилцуулав

Марк Цукерберг 2018 оны төлөвлөгөөгөө танилцуулав

Марк Цукерберг 2018 онд үүсгэн байгуулсан Facebook нийгмийн сүлжээнд ямар шинэчлэл хийх гэж буй төлөвлөгөөгөө хуваалцжээ. Тэрбээр өөрийн фейсбүүк хуудсандаа , энэ онд Facebook-д тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийг хичээнэ гэсэн байна. 

Тэр ‘Facebook-ийг муу зүйлд ашиглагдахаас хамгаалах зэрэг олон ажил байна. Энэ орчинд хүмүүс цагийг таатай өнгөрүүлдэг болох нөхцөлөөр хангахын төлөө ажиллах болно. Энэ нь, мэдээж, иргэний үзэл бодол, байр суурь, улс төрийн философ, хэвлэл мэдээлэл, Засгийн газар, технологи зэрэг олон асуудлыг хөндөнө’ гэв. 

Сануулахад, Цукерберг нийгмийн сүлжээ нь зар сурталчилгаа нийтлэлийн дүрмийг өөрчилж байна гэж мэдэгдэж байсан удаатай. 

А. АНИР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж