Зуун айл, Баянхошууныхан "угаартаж" байна

Хуучирсан мэдээ: 2018.01.05-нд нийтлэгдсэн

Зуун айл, Баянхошууныхан "угаартаж" байна

Зуун айл, Баянхошууныхан "угаартаж" байна

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10.00 цагийн мэдээгээр Баянхошуу орчимд агаарын чанарын индекс хамгийн их бохирдолтой буюу 2813-ыг зааж байна. Мөн МҮОНРТ орчимд 861, Толгойт орчимд 917-ыг заажээ.

Маш их бохирдолтой 501+ үед гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх хэрэгтэйг зөвлөж байна.

ДЭМБ-аас гаргасан стандартаар агаарын бохирдол 500-гаас дээш бол хүний эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулна гэж үздэг байна.

Эх сурвалж: агаарын чанарын алба

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж