Цаначид 1800 ам.долларын тэтгэлэг хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.01.05-нд нийтлэгдсэн

Цаначид 1800 ам.долларын тэтгэлэг хүртлээ

Цаначид 1800 ам.долларын тэтгэлэг хүртлээ

Монголын үндэсний олимпийн хорооноос/МҮОХ/ цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг, А.Энхтуул нарт Олон улсын олимпийн хорооны/ОУОХ/ тэтгэлгийг гардууллаа. Уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан тамирчид Спорт холбоо, МҮОХ, ОУОХ-той дөрвөлсөн гэрээг байгуулснаар улирал тутамд тэтгэлэг хүртэх бөгөөд тамирчид 1800 ам.доллар, дасгалжуулагчид 1400 ам.доллар авах бол бэлтгэл хангагчид болон цугларалтын зардалд 3200 ам.долларыг олгох гэрээтэй юм байна.

Энэ удаагийн тэтгэлэгт хамрагдсан тамирчдын мөнгөн тэтгэлэгийг өчигдөр МҮОХ-ын ерөнхийлөгч Д.Загдсүрэн гардуулан өгчээ. 

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг “Пёнчан 2018” өвлийн олимпийн наадмын хөтөлбөрт багтсан олимпийн спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэж буй, олимпод оролцох эрх авах чадвартай, цаашлаад олимпийн медаль хүртэх боломжтой тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор ОУОХ-оос зарласан зарласан билээ.  

“Пенчан 2018” өвлийн олимпийн наадмын нээлт 35 хоногийн дараа болох бөгөөд гүйлтийн цанын тамирчдаас Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нар эрхийн нормативыг биелүүлээд байна. Монгол улсын гүйлтийн цанын тамирчид өчигдөр БНСУ-ыг зорьсон бөгөөд Пёнчанд олон улсын тэмцээнд оролцоно. 

Гүйлтийн цанын тамирчдын ‘Пёнчан 2018’ олимпод оролцох тамирчдын нэрс энэ сарын 22-д гэхэд эцсийн байдлаар гарах аж. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж