Ч.Мөнхзул ажлаа өгч, Ц.Түвшинтөгс ажилдаа оржээ

Хуучирсан мэдээ: 2018.01.05-нд нийтлэгдсэн

Ч.Мөнхзул ажлаа өгч, Ц.Түвшинтөгс ажилдаа оржээ

Ч.Мөнхзул ажлаа өгч, Ц.Түвшинтөгс ажилдаа оржээ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захиралаар гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс томилогдож ажилдаа оржээ. Тус театрын өмнөх захирал Ч.Мөнхзул эрдмийн ажил хийхээр өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэнэ.

Хэнтийн аймгийн хөгжимт драмын “Хан Хэнтий” чуулгын даргаар ажиллаж байсан Ц.Түвшинтөгс шинэ ажилдаа ороод удаагүй байна.

Шинэ даргатай болсон театрын уран бүтээлчид оны анхны уран бүтээлээ маргааш 17.00 цагаас “Олон хоолойн гайхамшиг” тоглолтоороо эхлүүлэх гэж байна. Энэ тоглолтод УДБЭТ-ын найрал дуучид, хормейстерүүдийн уран бүтээлийн дээжээ толилуулах бөгөөд тоглолт 120 минут үргэлжлэх аж. Тоглолтын тасалбарын үнэ 10-20 мянган төгрөгийн үнэтэй юм байна. 

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж