АНУ Ираны таван байгууллага, гурван иргэн терроризмтой холбоотой гэв

Хуучирсан мэдээ: 2018.01.05-нд нийтлэгдсэн

АНУ Ираны таван байгууллага, гурван иргэн терроризмтой холбоотой гэв

АНУ Ираны таван байгууллага, гурван иргэн терроризмтой холбоотой гэв

АНУ-ын зүгээс Ираны таван байгууллага болон гурван иргэнийг терроризмын үйл ажиллагаатай холбоотой гэж үзэн, хориг тавьсан тухай тус улсын Сангийн яамны гадаад активын хяналтын удирдлагын албанааөс мэдээлжээ

Терроризмын үйл ажиллагаатай холбоотой таван байгууллагад

  • Shahid Kharrazi Industries
  • Shahid Sanikhani Industries
  • Shahid Moghaddam Industries
  • Shahid Eslami Research Center 
  • Shahid Shustari Industries нар оржээ.

‘Энэ хориг нь Ираны пуужингийн хөтөлбөрт оролцож буй байгууллагын эсрэг чиглэгдсэн. Тэд Ираны ард түмнийг хохироож, гадаадын цэрэг, террорист бүлэглэлийг санхүүжүүлж, хүний эрхийг зөрчиж байна’ гэж АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин хэлжээ 

Мөн Мухаммад аль-Газали, Абукар Али Адан, Ванас аль-Фатих нарыг террорист үйл ажиллагаатай холбоотой гэж үзэн хориг тавьсан байна. Мухаммад аль-Газали нь Арабын хойг дахь Аль-Каида бүлэглэлийн өндөр цолтой гишүүн, Абукар Али Адан нь ‘Аш-Шабаб’ бүлэглэлийн толгойлогчийн орлогч бол Ванас аль-Фатих нь Исламын Магреб дахь Аль-Каида бүлэглэлийн ирээдүйн гишүүн бөгөөд 2015 оны гуравдугаар сард Тунисын нийслэл дэх Бардо үндэсний музейн халдлагыг зохион байгуулсан ажээ. 

А.АНИР

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж