У.Хүрэлсүх: Чингис бондын төлбөрийг бонд гаргаж төллөө

Хуучирсан мэдээ: 2018.01.05-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх: Чингис бондын төлбөрийг бонд гаргаж төллөө

У.Хүрэлсүх: Чингис бондын төлбөрийг бонд гаргаж төллөө

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2018.01.05/ Сангийн яаманд ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар 2012 онд 1.5 тэрбум ам.доллартай тэнцэх Чингис бондыг гадаад зах зээлээс босгосон. Эхний  500 сая ам.долларыг өр төлбөрийг өнөөдөр хийж буй юм. Энэ ажлыг амжилттай зохион байгуулж, төлбөрийг барагдуулж байна гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Мөн тэрбээр “Ардчилсан нам Засгийн эрхийг авсныхаа дараа буюу 2012 онд 1.5 тэрбумын Чингис бондыг дэлхийн зах зээлд гаргасан. Түүний 500 сая ам.долларыг бид бонд гаргаж, өнөөдөр барагдуулж байна.

2016 онд МАН сонгуульд ялснаар Засгийн газраа байгуулсан. Энэ үед эдийн засаг маш хүнд байсан. Монгол Улс дампуурах уу, Олон улсын валютын сантай хамтарч хямралаас гарах уу гэдэг сонголттой тулсан. Тэр үед би Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байсан. Бид улсаа дампууруулж болохгүй гэж үзэн, төвшин, төвшиндөө ярьж, Грек шиг болж болохгүй гэж үзсэн.Тийм учраас Олон улсын валютын сантай хамтарч ажиллах хоёр дахь замыг сонгосон. Энэ сонголт зөв байжээ гэдэг нь өнөөдөр батлагдаж байна.

Зарим нөхөд Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан нь эдийн засгийн өсөлтийг хангахгүй байна гэж ярьж байгаа, энэ нөхөд эдийн засгийг дампууруулсан гэдгийг хэлье. Хэдийгээр өнөөдөр Чингис бондын 500 сая ам.долларын төлбөрийг бонд хийж төлж байгаа ч эдийн засагт гарсан эерэг үзүүлэлтүүд нь амжилт байлаа” гэсэн юм. Мөн Ерөнхий сайд Шинэ Засгийн газар гарч ирээд татвар нэмээгүй. Өмнөх Засгийн газрын үед гаргасан шийдвэр. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсөж байгаа, түүнийг дагаад Монголд шатахууны үнэ өсөх хандлагатай болсон. Нефтийн компаниуд өнөөдөр ашиггүй алдагдалтай ажиллах болсон” гэдгийг мөн дуулгалаа.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж