У.Хүрэлсүх МАХН-ыг бужигнуулж байна гэв

Хуучирсан мэдээ: 2018.01.05-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх МАХН-ыг бужигнуулж байна гэв

У.Хүрэлсүх МАХН-ыг бужигнуулж байна гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, өнөөдрийн хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүдийн байр суурийг сонсов. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “МАХН гэдэг шинэ нам Н.Энхбаяр гэдэг хүнтэй салшгүй холбоотой, О.Баасанхүүтэй холбоогүй. Гэтэл саяхан МАН-ын дарга болсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх увайгүй үйлдэл гаргаж, МАХН-ыг бужигнуулж байна.

Улаанбаатар хотод ирсэн төлөөлөгчийг “Баянгол” зочид буулгаад Ерөнхийлөгч ийм зүйл хийж байгаа юм шиг харагдуулаад байгаа. Энэ бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн увайгүй үйлдэл. Ингэж намыг татан буулгах юм бол увайгүй үйлдэл.Нам гэдэг олон хүний нэгдэл. Будилуулаад байна” гэв.

Харин УИХ-ын дарга М.Энхболд чуулганаар хэлэлцэх асуудалтай холбоотой зүйл ярихыг анхааруулсан юм.Хэлэлцэх асуудалтай холбогдуулж, гишүүд байр сууриа илэрхийлж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж